JDU.mn Тэргэл тех ХХК - Харуул хамгаалалтын менежмент

Тэргэл тех ХХК - Харуул хамгаалалтын менежмент

Харуул хамгаалалтын менежмент систем
Цахилгаан цоожны систем
Wizmart  нэрийн цахилгаан цоожны систем нь 3 төрөлтэй
  1. IC картны систем
  2. Уламжлалт соронзон картны систем
  3. Proximity картны систем: Дээрх системүүд нь дагалдах менежмент программуудын хамт нэгэн цогц болно. Эдгээр системийг албан байгууллагууд, үйлдвэрүүд, ялангуяа зочид буудалд ашиглахад нэн тохиромжтой. Компьютерт суулгасан программын тусламжтайгаар картуудыг программчилна. Энэ нь WIN95-тай зохицон ажиллана. Чанарын үзүүлэлт сайтай, хамгийн багадаа 100000 үйлдэл хийх багтаамжтай.
  4. Ширхэг АА маркийн баттерей ашигладаг. Орсон гарсан мэдээллийг хадгалах чадвартай.
Цагийн менежмент систем
Энэ систем нь харуул хамгаалалтын албууд болон тодорхой цагаар эргэлт шалгалт хийгдэх шаардлагатай ажил үйлчилгээнд ашиглахад тохиромжтой систем юм.

Системийн давуу талууд:
  • Харуул хамгаалалтын албаны дарга, хамгаалагчийн хооронд бие биеэ үл ойлголцох байдал арилна.
  • Хамгаалагчид ажлаа зөв дүгнүүлэх боломж нэмэгдэнэ.
  • Заагдсан маршрутаар тодорхой цагийн хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэх нарийн дэг журмыг мөрдүүлнэ.
  • Тухайн сарын ажлын дүнг тусгай программын тусламжтайгаар статистик тоо баримтаар баталгаажуулна.
  • Мэдээллийг баталгаажуулан хадгална.
№: 1439 Төрөл: