Галын дохиоллын систем |
Галын дохиоллын систем нь манай компаний эрхэлдэг ажил үйлчилгээний дотроос томоохон байр суурь эзэлдэг. Бид албан байгууллага, орон сууцанд галын дохиоллын тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, ашиглалт, сар тутмын үйлчилгээг нь хариуцан ажилладаг.
Хаяглагддаг галын дохиоллын систем Juno Net систем нь галын дохиоллын ямарч системтэй холбогдон ажиллах боломжийг хангасан, сүлжээнд холбогдох боломжтой аналаго хаяглагддаг систем юм. Модулан бүтэц болон тараан суурилуулагдах интерфейсүүдээрээ дамжуулан нийтдээ 96 гогцоо үүсгэх боломжтой. Juno Net системд саатал доголдол бий болгоход нэг интерфейс нь нөгөөгөө орлох, тэрчлэн дохио дамжуулах хэлхээнд бий болсон гэмтлийг өөрөө оношлох чадвараараа бусдаас давуу талтай. Үндсэн станц нь өөртөө 12 хүртлэх гогцоог агуулдаг бөгөөд туслах параметрүүдийг ашигласнаар 96 гогцоог үүсгэдэг. Системд Repeater панел холбон ажилуулснаар системийн ажиллагааны тухай мэдээллийг байгууламжийн /алслагдсан/ аль ч цэгт харах боломжтой. TCP/IP болон обтик кабель, RS422/485 интерфайсүүдээр дамжуулан сүлжээнд холбогдон системийг програмчлахад хялбараас гадна хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээг боловсронгуй болгосон. Тусгай зориулалтын “Odyssey” графикт программыг нэмэлт байдлаар суурилуулж ашигласнаар системийн тухайн үеийн болон галын аюулын мэдээллийг компьютерт дамжуулдаг. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн хийцийг харуулсан зурган дээр гал гарсан бүсийг дохиолох боломжтой. Мэдрэх гогцоо нь 2 утастай, нэг гогцоонд 125 ширхэг мэдрэгч холбон ажиллуулах боломжтой. Системийн боломжууд:
Орчин үеийн шаардлагад нийцүүлэн BMS /Building Management System/-ийн хүрээнд ажиллах чадвартай зохион бүтээгдсэн. Галын аюулын үед бусад тоноглолуудыг удирдах чадвартай.
Шинээр баригдаж байгаа барилгуудад суурилуулан ашиглалтын болон суурилуулалтын зардлаа хэмнэх бололцоог танд олгож байна. |