JDU.mn Тэргэл тех ХХК - 24 цагийн үйлчилгээтэй төв пульт

Тэргэл тех ХХК - 24 цагийн үйлчилгээтэй төв пульт

24 цагийн үйлчилгээтэй төв пульт
Аж ахуйн нэгж иргэдийн өмчийг хамгаалах зорилгоор дохио хүлээн авч боловсруулдаг 24 цагийн үйлчилгээтэй төв пульт бүхий уг хамгаалалтын төв нь 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоогоор тус төвийн үйлчилгээнд 
300 орчим объект хамрагдаад байна. Хамгаалалтын төв нь хяналтын пульт, шуурхай бүлэг, гэрээт харуул хамгаалалтын гэсэн 3 үндсэн хэсэгтэй . Төв пульт нь хэрэглэгч талаас илгээгдсэн гал, хулгай, аюулын дохиог хүлээн авч хариу арга хэмжээг авах үндсэн үүрэгтэй ажилладаг бэлэн байдлын 1-р зэрэглэлийн алба юм. Бид дохиоллын орчин үеийн техник хэрэгсэл болох ADEMCO, PIMA, DMP, C&K нэрийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг.

ADEMCO 685 дижитал хүлээн авагч
Системийн давуу талууд :
  • Өндөр, нам хурдаар / 4+2 экспресс/ мэдрэгч ID / Sescoa / Radionics зэрэг форматуудаар мэдээлэл хүлээн авна
  • Секундэд 10, 20, 40 пульс хүлээн авах хүчин чадалтай
  • Сүлжээнд гэмтэл гарах тохиолдолд 113 мессеж хадгалах боломжтой
  • Хулгай, гал, гэнэт халдлага, тест, нээлт, хаалт, шунамын гэмтэл зэргийг ялгах гэрэлт дохиотой
  • Сериал, параллел принтер холбох оролттой
  • Удаан тасалдалгүй ажиллах үүднээс батерей цэнэглэгчийг өөртөө агуулсан
Системийн тухай :
Хүлээн авсан дохио бүрийг 80 хүртэл баганад мэлээлэл болгон хөрвүүлэх чадвартай. 27 төрлийн ялгаатай мессежүүдийг агуулсан. (Гал, хулгай г.м) Принтер ажиллагаагүй болсон тохиололд систем автоматаар гар ажиллагаа руу шилжих горимтой.

PIMA SENTINEL хүлээн авагч
Энэ системийг бүрдүүлж байгаа үндсэн 2 хэсэг нь мэдээ хүлээн авагч карт (SENTINEL PCI Card) болон ANDROMEDIA програм хангамж юм.

Системийн давуу талууд :
  • Хэрэглэгч бүр дээр ялгаатай форматаар мэдээлэл хүлээн авах боломжтой
  • Нэг шугам дээр захиалагчийн хязгаарлалт байхгүй
  • Өргөн хэрэглэгддэг тайлангийн загваруудтай
  • 5 минут тутам автоматаар тест хийх горимтой
  • Маш муу сарнисан долгионыг шүүж хөрвүүлэн хүлээн авах чадалтай
  • Сүлжээний ялгаатай топологиудад ажиллах боломжтой
 
№: 1442 Төрөл: